Би ер нь цай кофены тухайд аль нэгнийг нь илүү чухалчилж үздэггүй л дээ. Хэдэн жилийн өмнө Бангалорт байхдаа, нэг өглөө шавиасаа надад кофе хийж өгөөч гэж хүслээ. Тэр өглөө яагаад ч юм нэг сайхан кофе уумаар санагдаад байлаа. Тэгтэл шавь маань миний хэлснийг буруу сонсоод надад кофе биш цай авчирч өглөө. Нэгэнт цай хийгээд ирсэн болохоор надад уухаас өөр сонголт байсангүй. Их л дурамчхан цайг уулаа. Надад тэрхэн үедээ амьдралдаа уусан хамгийн амтгүй цай юм шиг санагдаж билээ. Гэвч үнэн хэрэгтээ тэр цай огтхон ч муу цай байгаагүй юм. Харин би л тэр өглөө кофе ууна даа гэж хэт хүсэж байснаас тэр байх. Кофе л уух гэж их хорхойсож, шунаснаас болж цайнаасаа огтхон ч таашаал авч чадахгүй байлаа. Тухайн цай ямархуу чанартай байснаас үл хамааран надад шууд голох сэтгэл төрсөн юм. Тэгэхлээр шунал тачаал яг ийм байдаг. Хэрэв та хэн нэгэнд, эсвэл ямар нэг зүйлд хэт тачааж шунах юм бол та өөрийн эргэн тойронд байгаа бусад хүмүүс болон зүйлсийн сайн сайхан талыг олж харж чаддаггүй. Хансэр Ринбүчи