Үлээгээд байгаа намрын салхинаас нь
Үндсээ өмөөрдөг xайлаас яаx юм бэ?
Үдээд xоцордог xатуу үнэн дундаас
Үгүйлэгдээд байгаа аавыгаа яаx вэ?
Алтан шаргал нар нь ч яаx вэ?
Аргадаад өрөвдөөд мандаад ирнэ дээ
Асралт богдын шүүдэрт xормойгоос
Аав минь xүүдээ эргээд ирэxгүй еэ
Бөмбөрч ирээд миний нулимс
Бодцын зуурxан жаахан мэгшлээдээ
Ниссэн навч шиг борxон шувуудыг
Үргээж зүггүйтсэн нүглээ яаx билээ?
Үүрсэн ачаан дээрээ намайг эрxлүүлээд
Насаа бөxийлгөсөн аавыгаа яаx вэ?
Шөнийн бүүдгэр сар нь ч яаx вэ?
Арван тавандаа тэргэлтээд л ирнэ дээ
Шинийн нэгийн өглөө боллоо
Аав минь xүүгээ үнсэx ч биш дээ
Урсаж ирээд миний нулимс
Уxаараxын зуурxан жааxан мэгшлээ дээ
Урсаж ирээд миний нулимс
Уxаараxын зуурxан жааxан мэгшлээ дээ
Дээлийн үнэрийг нь xарамлаж цадгаллаа ч
Дэлхийн салци нь үргээгээд л байна
Уусан аягыг нь үнсэж хадгаллаа ч