Авъяас дангаараа юу ч биш авъяастай бүтэлгүйчүүд алыг тэр гэхэв
Суут ухаан дангаараа юу ч биш хүлээн зөвшөөрдөггүй суутнууд зөндөө
Боловсрол, мэдлэг адилхан юу ч биш ертөнцөд боловсролтой тэнэгүүд дүүрэн байдаг.
Гагцхүү шургуу зүтгэл, зөв сайхан итгэл, шийдвэр төгс чармайлт бүхнээс илүү гэдгийг бод.
Хэрэглэгүй авъяас зэвэрдэг.
Ашиглаагүй булчин агшдаг.
Тогтоол ус өмхийрдөг.
Салхигүй агаар мууддаг.
Түлхээгүй цаг зогсдог.
Хэн ч орохгүй хаалга гацдагийг сана.
Харин маргааш гэж хойш тавьсан зүйлс бүхэн мөхдөгийг сайтар бодууштай. Тиймээс залуу хүн гэдэг үнэ цэнээ мэдэр. Зөвхөн олон сургууль төгсөөн, олон цагаар ажилласан, их мөнгөтэй байх нь амжилтанд хүргэдэг гэж бүү эндүүр, Залуу хүний сэтгэх чадвар зогссон бол энэ бүхэн байгаад амжилтанд хүрэхгүйг бод. Хүн чанараа хэзээд бүү гээ!!!