Г.Мандахнаран "Монголын ард түмний сэтгэл шингэсэн медаль, хандивыг гардуулж өгч байгаа Чөлөөт бөхийн мастеруудын холбоонд баярлалаа. Монголын ард түмний уужуу сэтгэл, хүүгээ тайвшруулах гэсэн энэ их сэтгэлийн дэмд маш их баярлаж байна. Та бүхэн олимпийн дэвжээнд хэрхэн барилдаж ялагдсныг харсан. Ямар ч спортод үзэгч, шүүгч, өрсөлдөгчтэй харилцах харьцаа гэж байдаг. Миний баярласан тэр хормыг шүүгч өөрсдийн талд ашиглалаа. Цаг дууссанаас хойш торгох дүрэм байхгүй. 18 жил өдрийн зургаан цагаар тасралтгүй бэлтгэл хийсэн тамирчин хүний хувьд дүрмээ мэдэхгүй байна гэж юу байхав. Олимпийн наадмаас сэтгэл гундуухан ирсэн ч ард түмнийхээ энэ их хүндлэл хайр халамж надад эрч хүч урам өгч байна. Медалиа авахын тулд Спортын арбитрын шүүхэд хандах гэж байгаа. Монголын чөлөөт бөхийн холбоо, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Биеийн тамир хөгжлийн төв гээд надад тусална гэдэгт найдаж байна" гэв.