Монголын Зураачдын Эвлэл нь Залуу уран бүтээлчдийн намтрын архив үүсгэхтэй холбогдуулан 25-40 насны залуу зураач, уран бүтээлчдийн бүтээлийн фото болон танилцуулга хүлээн авж байна. Энэхүү үйл ажиллагаа нь олонд танигдаж амжаагүй залуу уран бүтээлчдийн бүтээлийг сурталчилах, нийгэмд таниулах, олонд дэлгэх зорилготой бөгөөд уран бүтээлчдийг цаашдын зохиох арга хэмжээндээ оролцуулах болно. Уран бүтээлчид идэвхитэй оролцоно уу! Өөрсдийн намтар болон бүтээлийн зургаа /чанарын шаардлага хангахуйц/ ama.mongolia@gmail.com хаягаар илгээнэ үү?!
Хүндэтгэсэн, Монголын Зураачдын Эвлэл
Улаанбаатар хот
2016.09.14