ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛОрд ашиглах тусгай зөвшөөрөл: АМГТХЭГазрын ГУУК Албанаас 2007 оны 10-р сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт байрлах “Хөх булгийн хөндий” нэртэй 12842Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг “Голден кастл” ХХК-д олгосон байна.Дэд бүтэц, газарзүйн байрлал: Дэрст хоолойн судалгааны талбай нь засаг захиргааны хуваарийн хувьд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт Байдраг голын сав газарт харьяалагдах бөгөөд аймгийн төвөөс 150 км-т, Бөмбөгөр сумын төвөөс 20 км-т, Улаанбаатар хотоос хойш 750 км-т тус тус байрлана. 1:100000-ны байр зүйн зураглалын L-47-56 хавтгайд оршино.