Хөдөө хээр тал дах дан ганц цагаан гэр, модон дээр мордон тоглох бор намхан хүү"
Энэ нь япон гэлтгүй бусад бүх орны (зарим) хүмүүсийн сэтгэлгээнд суусан Монгол орны талаархи төсөөлөл. Буруутгах ч аргагүй . Яагаад гэвэл телевиз, сонин сэтгүүл дээр монгол орны бусад орноос ялгаран онцлох, эртнээс уламжлагдан ирсэн соёлоо нийтэлж байгаа дүр зураг нь энэ болохоор. Зүгээр л одоогийн монгол орон 21 зуунд хэрхэн яаж уусан цэцэглэн хөгжиж, ямар сайхан хөгжиж буй орон болсон талаар ярих нь таваарсак мэт.
Кирилл үсгээс илүү 5 хошуу малынхаа дүрсийг хадгалж буулгаж өгсөн монгол бичгээ танилцуулах их дуртай. Энэ хэцүү татлагыг хичээнгүйлэн , чадан ядан бичээд магтуулсандаа баярлаж байгаа хүүхдүүдийг хархаар, өөрийн эрхгүй бахдах юмаа, бас яалт ч үгүй монголын минь соёлыг хайрлаж хүндэлж байгаа нь мэдрэгдэх юм.