Тэр минь...
Холоос ч болтугай харахад сэтгэл дүүрдэг
Хоолойг нь сонсох төдийд итгэл дэвэрдэг
Сэмхэн түүнд хүрч болох ч бас эс болох
Сэтгэлд минь аль эрт тухалсан тэр минь
Байгаа нь л хангалттай болохоор хайр бадардаг
Бусдаас харамлаж сэтгэл өөрийн эрхгүй асдаг
Зүгээр л хайрладгаа өөрт нь хэлж болох ч бас эс болох
Зүрхэнд минь мөч тутам шингэсэн тэр минь...